2004 онд байгуулагдсан.
2004 онд Монгол улсын 3 дахь, Дархан хотын анхны 24/7 горимоор ажилладаг дохиолол хамгаалалтын төвийг Германы BOSCH компанийн техник, технологиар байгуулав.
Анхны гүйцэтгэх захиралаар Л.Жаргалсайхан ажиллаж байв.
2010 онд Изриалын PIMA ELECTRONICS компанийн дисбютерь болов.
2011 оноос Голланд улсын PUM байгуулагын эксперт Koen de Groot зөвлөхөөр ажиллаж байна. Ноён Koen de Groot нь Амстердамын цагдаагийн газрын комиссараар 20 жил, Европын секьюрити компанийн гүйцэтгэх захиралаар 15 жил тус тус ажилласан, секюрити бизнес, менежментээр арвин туршлагатай эксперт юм.
2011 онд дохиолол хамгаалалтын төвд Изриаль улсын PIMA брендийн техник, программ хангамжаар өргөтгөл хийн шинэчилсэнээр хэрэглэгчийн мэдээлэлийг АТС, GSM сүлжээ болон өөрийн радио долгионоор хүлээн авах боломжтой болж орон зайн хязгааралтыг алга болгов.
2012 оноос ЕСББ-ны BAS хөтөлбөртэй хамтарч ажиллаж эхлэв. BAS хөтблөрийн дэмжлэгээр Vission group консалтинг компанитай хамтаран маркетингийн бодлого боловсруулав.
2013 онд компанийн ерөнхий захирал, гүйцэтгэх захирал, инженер техникийн ажилтангууд Голланд улсын PUM байгуулагын дэмжлэгээр тус улсад бизнес аялал хийж, Европын секьюрити компаниудын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлан, сургалтанд хамрагдав.
2013 онд дохиолол хамгаалалтын төвийн байранд өргөтгөл хийж, Европын жишигт ойртуулав.
2014 оноос Тайваны HI SHARP камерийн систем үйлдвэрлэгч компанийн дисбютерь болов.
2016 оноос Европын банкны дэмжлэгтэйгээр Байгуулагын нөөцийн удирдлагын систем болох Odoo ERP-ийг Астерикс Технологи компаниар суурилууллаж байна.
2016 оны байдлаар ХААН, Худалдаа хөгжил, Төрийн банк, Голомт, Чингис хаан, Капитрон, ҮХОБ зэрэг банкууд, Дархан Уул аймгийн захиргаа, Номин худалдаан төв, Вагнер Ази, Дархан их дэлгүүр зэрэг 250 гаран харилцагчидтайгаар Дархан Уул, Улаанбаатар, Сэлэнгэ, Дорноговь аймгуудад үйл ажиллагаа явуулж байна.